МОСКВА. /TASS/. БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хийгээд тус улсын ард иргэдэд Оросын өдрийн баяр хүргэсэн захидал илгээжээ. Хоёр улсын удирдагчийн өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлчээр Владивосток хотод хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа хоёр улсын харилцааг амжилттай хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.


“ОХУ-ын үзэсгэлэнт Владивосток хотод 4 дүгээр сард хийсэн хоёр улсын удирдагчийн анхны уулзалт нь бидний ойр дотно харилцааг батлан илэрхийлж, ОХУ болон БНАСАУ-ын харилцааны шинэ хуудсыг нээсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Уулзалтын үеэр бидний хүрсэн тохиролцоо, харилцан ойлголцол  үр ашгаа авчирч, өмнөх удирдагчдын тогтоосон хоёр улсын стратегийн, уламжлалт нөхөрсөг харилцааны хөгжлийн замнал үргэлжилнэ гэдэгт би бат итгэлтэй байна” хэмээн Ким Жөн Ун захидалдаа дурджээ.   



Түүнчлэн тэрбээр ОХУ-ын Төрийн тэргүүнд эрүүл энх, аз жаргал хүсэж, Оросын хөгжил цэцэглэлтийн төлөөх нөхцөлийг бүрдүүлэх үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг