БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийх хариу айлчлал 2018 онд болохгүй боловч айчлалын бэлтгэлийг удахгүй хангаж эхэлнэ. "Чосон ильбо" сонинд бямба гарагт мэдээлснээр, энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын өндөр албан тушаалын төлөөлөгч мэдэгджээ. 

Айлчлалыг чухам хэдийд хийх тухайд ярихдаа тэрбээр одоогийн байдлаар Сөүл болон Пхеньян “энэ асуудлыг янз бүрийн шугамаар хэлэлцэж байна” гэж онцлон дурдсан байна. Түшмэлийн хэлснээр, “хугацааг товлоогүй байгаа учир дээд хэмжээний ээлжит уулзалтыг энэ жил хийх бараг боломжгүй”. Гэвч тэрбээр уулзалт ойрын хугацаанд болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Арга хэмжээг “Умардын хувьд тохиромжтой үед ямар нэг урьдчилсан болзолгүйгээр” зохион байгуулж магадгүй гэж  тэрбээр мөн мэдэгджээ. Айлчлалын бэлтгэлийг хангахад Өмнөдөд “хэсэг хугацаа” шаардагдана гэдгийг Пхеньян ойлгож байгаа гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын өндөр албан тушаалын төлөөлөгч онцлон хэлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS