БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун энэ сарын 25-нд Вьетнамд хүрэлцэн ирнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай тэрбээр Ханой хотод энэ сарын 27-28-нд уулзалт хийхээр төлөвлөсөн билээ. Энэ тухай “Ройтерс” агентлаг эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.

АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт Ким Жөн Уны Вьетнамд хийх хоёр өдрийн албан ёсны айлчлалаас өмнө болох аж. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Вьетнамын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой яриа хэлэлцээ хийхээс гадна Вьетнамын хойд хэсгийн тэргүүлэх чиглэлийн хэд хэдэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн объектуудтай танилцах төлөвтэй байна. БНАСАУ-ын удирдагчийн Вьетнамд хийх энэхүү дээд хэмжээний айлчлал нь сүүлийн 55 жилд хийж буй анхны айлчлал болох аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг