БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдрийг ард түмэн нь “Гялалзах одны баяр” нэртэйгээр орон даяар төргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.

Харин энэ удаагийн төрсөн өдрийн баяраар нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гарч ирээгүй байна.

АНУ-ын тагнуулын албаны авсан мэдээгээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрх судасны хагалгаанд орсны дараа сэргэхгүй, биеийн байдал нь хүнд байгаа гэжээ.

Харин “The Daily NK” вэбсайтад Ким Жон Ун зүрхний мэс засалд орсон бөгөөд Хясанд эмчлүүлж байгаа гэжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 175 см өндөртэй ч 90 кг буюу илүүдэл жинтэй аж. Үүний улмаас чихрийн шижин, даралт ихсэх өвчтэй аж.