Хятадын хойд Сичуан муж ойн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор шинээр блокчэйн компанийг байгуулах стратегийн гэрээг үзэглэлээ.

Сичуан мужийн Бэйчуан автономит аймаг “ойн салбарын эдийн засгийг хөгжүүлэх, аж үйлдвэрээс үүдэлтэй ядуурлыг арилгах” зорилготой Бээжингийн Sinfotek групптэй хамтран уг компанийг байгуулж буй. Энэ шинэ компани нь Ханжоугийн блокчэйн аж үйлдвэрийн паркад хэрэгжих 700 төслийн эхний багцад орсон 19 төслийн нэг бөгөөд блокчэйн технологийг фермерийн аж ахуй болон хөдөө аж ахуйд хэрэглэх юм.
Зорилго нь “Компанийн стратеги нь үндэсний хөгжлийн стратегитай нягт нийцэх бөгөөд блокчэйн технологийг ашиглахын зэрэгцээ ойн аж үйлдвэрийг хөгжүүлэх, түүний үнэ цэнийг нь нэмэгдүүлэхэд оршино" гэжээ.

Энэ сарын эхэнд Хятадын Коммунист Нам блокчэйн технологи болон түүний хэрэглээний боломжуудын талаар ном гаргасан юм. Харин өнгөрсөн долоо хоногт дэлхийд томд ордог Хятадын Ping An даатгалын групп блокчэйн технологи болон “ухаалаг хот”-ын хөгжлийг дэмжсэн "Ухаалаг хотын цагаан ном"-ыг олон нийтэд танилцуулжээ.



Эх сурвалж: Крипто доогтэр https://cointelegraph.com/news/chinese-county-establishes-blockchain-company-to-develop-forestry-industry