Хятадын эцэг эхчүүд орон нутгийн генетикийн компаниудын "авъяас илрүүлэх" үйлчилгээг эрэлхийлж, хүүхдээ аль талбарт илүү амжилтад хүрч болохыг тодруулахыг эрмэлзэж байна.

Генетикийн фирмийн эмнэлгүүд хүүхдүүдийн ДНК-гаар дамжуулан далд авьяасыг нь олж тогтоох боломжийг илрүүлсэн хэмээн мэдэгдсэн. Тус үйлчилгээ нь Шенжень зэрэг хотуудад ихэд дэлгэрээд байгаа аж.


Шинжлэх ухааны хувьд батлагдаагүй ч генетикийн туршилтад итгэдэг эцэг эхчүүд хүүхдүүдээ эдгээр үйлчилгээнд хамруулахыг хүсдэг. 

MIT технологийн тоймд дурьдсанаар, Шенженьд байрлах Хятадын Био Технологийн Групп “авьяас илрүүлэх сорил”-ийн үйлчилгээг санал болгож байна. “Хагас эмнэлгийн, хагас өндөр түвшиний спа” хэмээн тодорхойлогдсон тус байгууламж нь гоо сайхны мэс заслаас аваад Хятадын ардын эмчилгээг ч санал болгодог. Тус клиник нь хүүхдийн авьяасыг тодорхойлох 200 гаруй үзүүлэлтийг жагсаасан зузаан ном хүртэл гаргажээ. Эдгээр жагсаалтад хөгжмийн, математикийн, унших чадвар, бие махбодийн авьяас болон шинж чанарууд, ичимхий, дотогшоо, гадагшаа болон санах ой чадвар зэрэг багтдаг. 

Эмнэлгийн ажилтны мэдээлснээр тус эмнэлэгт долоо хоногт 200 гаруй эцэг эх хүүхдээ тодорхойлуулахаар ханддаг байна. Хамгийн түгээмэл багц нь 4,500 долларын үнэтэй бөгөөд энэ хүүхдийн талаарх бүрэн геномын дарааллыг гаргасан тайланг эцэг эхчүүдэд гаргаж өгдөг.

Үүний зэрэгцээ, удамшлын нөхцөл, авьяас чадварыг шалгах туршилт нь ойролцоогоор 2,500 доллар. Эцэг эхчүүд нь 160 доллар төлөн хамгийн энгийн сорил хийлгэх боломжтой ба уг туршилт нь 10 авьяасын үзүүлэлтийг илтгэдэг. Генийн дээжийг хүүхдийн хацрын дотор талаас авсан арчдаснаас цуглуулдаг. Дээжийг Хонг Конгт байрладаг лабораторид илгээж дарааллыг тогтоогоод Шенженьд бүрэн анализ хийдэг.

Ажиглагчдийн үзэж буйгаар тус салбар нь боловсролын салбарынханы сонирхолыг ихэд татаж байгаа ба ДНХ-ын сорилийг хүүхдийн сурлагатай холбосноор “аз жаргалтай” боловсролыг бий болгох боломжтой гэж үзэж байна.


"Өнгөрсөн цагт нүх ухаад ус олдоггүй байсан бол одоо бид хиймэл дагуулын технологийг ашиглан ус байгаа газрыг тогтоох боломжтой болсон. Генетикийн сорил нь үүнтэй төстэй бөгөөд хүүхдийн авьяас чадварыг нарийн тогтоож, хөгжүүлэх юм" хэмээн тус байгууллагын захирал Чен мэдэгджээ.



Эх сурвалж: nextshark.com