Хятадын автомашин үйлдвэрлэлийн гигант болох Wanxiang Holding групп PlatOn блокчейн-компанитай хамтран Ханжоу мужид «ухаалаг хот» бий болгож хөгжүүлэх төслийг хэрэгжүүлнэ.

Innova City гэж нэрлэгдэх болсон, ухаалаг хотыг PlatON-ы блокчэйн дэд бүтцийг тус хотын иргэдийн иргэний үнэмлэх болон жолооны хяналтын карттай хослуулан ашиглаж бий болгох шийдлийг гаргажээ.

Wanxiang-ийн инновацийн газрын захирал Винсент Ван (Vincent Wang) «Машин хэрхэн жолоодож байгааг хянахын дээр хариуцлагатай жолооч нарыг урамшуулдаг ухаалаг тээврийн систем, эсвэл сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, худалдааг урамшуулдаг эсвэл хотын олон үйлчилгээг амархан хянаж шалгахын дээр хатуу хязгаарлалтгүйгээр бий болгож, санал болгох боломжтой системыг бий болгох болно » гэжээ.

PlatON-ы стратегийн газрын дарга Ада Сяо (Ada Xiao) PlatON нь хэрэглэгчдийн нууцыг хэрхэн хадгалах талаар «Олон талт тооцоолол болон бусад технологийг ашиглан бид өгөгдлүүдийн нууцуудыг тухайлбал хэдийгээр тэд нар нь нэг ерөнхий бүртгэлд дээр байж байнга хоорондоо харилцан үйлчилж байдаг боловч хотын оршин суугчдын тоон үнэмлэх, оюуны болон хувийн хэрэглээний тоног төхөөрөмжүүдийн нууцыг хадгалах бүрэн боломжтой» гэв.

Урьдчилан таамаглаж байгаагаар 2025 он гэхэд Innova City-д 90 000 хүн оршин суух ба тус хотод «Олон улсын судалгаа инновацийн парк» болон Wanxiang цахилгаан машины үйлдвэрийг байгуулна.

Тайланд дурдсанаар Innova City-г байгуулахад дэмжлэг болгон Wanxiang корпораци $29 тэрбум долларыг хуваарилаад байна.


Эх сурвалж: Крипто доогтэр