Маргаашаас эхлэн исламын шашинтнуудын гол баяр Рамадан сар болох билээ. Уг баярын үеэр исламын шашинтнууд сарын туршид нар жаргалтал хоол иддэггүй ёс заншилтай. Тэгвэл уг заншлыг нь БНХАУ-ын Засгийн газар албан ёсоор хорьсон байна.

Ийнхүү үндэсний цөөнхийн шашин шүтлэгийг хориглосон нь Уйгар иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Уйгар дахь засан хүмүүжүүлэх төвд хоригдож байгаа Уйгаруудад энэ үеэр харгалзагч нар идэхийг цээрлэдэг гахайн махыг нь хүчээр өгч, ам руу нь архи цутгадаг талаар нэгэн иргэн ярьсан байна.  Исламын хэллэгээр энэ нь хараам буюу хориотой зүйл юм.

Мөн энэ үеэр Шинжаан дахь ресторануудыг хаалгаа барихыг хоригложээ. Нийтээр мөргөл хийх ч бас хориглосон ажээ.

Шинжааны албаны хүмүүст Хятадын Засгийн газар энэ үеэр зориуд хоолтой архитай хүлээн авалтад урьдаг гэнэ. Хэрэв ирэхгүй бол бослого хөдөлгөөний сэжигтнээр татдаг гэнэ.

Дэлхий даяарх исламын шашинтнууд БНХАУ дахь Уйгаруудын энэ бүх асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг. Энэ явдалд уйгарчууд гоморхож өөрдсийгөө мартдагсан хүмүүс гэж үздэг аж.