Хятадын Юньнань мужид нэгэн эр гэр рүүгээ автобусаар явж байхдаа гэнэт нас барсан байна. Түүнээс шинжилгээ авахад хантавирус илэрсэн хэмээн China’s Global Times мэдээлжээ.

Энэхүү вирус илэрсэн учраас автобусанд зорчиж явсан 32 хүнийг тусгаарласан байна.

Тус вирусийн онцлог амьсгалын замаар халдахгүй, мэрэгч амьтнаас үүсэлтэй аж. Хэрэв тухайн амьдардаг орчны ойролцоо мэрэгч амьтан үүрлэсэн бол уг вирусээр өвчлөх эрсдэлтэй гэдгийг судлаачид онцолжээ.


Эх сурвалж: vanguardngr.com/