БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр 357 гаруй метр аялсан талаар тус улсын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлжээ.



Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвийн мэдээлснээр, “Chang'e-4”, “Yutu-2”-ын 13 дахь өдрийн судалгаагаа пүрэв гарагт дуусгаж, унтлагын горимд шилжсэн ажээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг байна.


Хятадын сар судлах төхөөрөмжүүдийн багаж хэрэгслүүд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа бөгөөд “Yutu-2” хэд хэдэн газар эрэл хайгуул хийж, зураг авжээ. Шөнийн цагаар нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг ажнн



2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж нь Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг