Японы загвар өмсөгч (Zhongpu Youhua) биедээ гэмтэл авсан хэд хэдэн гэмтэл авсан зургуудаа цахим хуудсанд байрлуулсан бөгөөд түүний найз залуу болох Хятадын алдарт жүжигчин Жиан Жиньпу нь түүнийг хүчирхийлдэг байснаа хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр удаан чимээгүй тэвчиж байсан ч гэсэн хөхөрч хавдсан нүүр болон гарынхаа зургийг цахим хуудсандаа байрлуулжээ.

Уг зургийн тайлбар нь Хятад болон Япон хэл дээр бичигдсэн бөгөөд тэрээр "Би саяхан миний төлөө санаа тавьдаг хүмүүсийнхээ санааг маш их зовоосон. Би одоог хүртэл энд байна. Жиан Жиньпугийн гэнэт олны нүднээс далд болсон нь надтай холбоотой. Миний хуульч болон шинжээчийн хүсэлтээр би одоо үүнээс илүү зүйл хэлэх эрхгүй учраас та бүхнээс хүлцэл өчье” хэмээн бичжээ.

Тэрээр ийнхүү мэдэгдэж олны анхааралд өртсөн ч удалгүй инстаграм дээрх зургуудаа устгаж, нэг л зургаа үлдээжээ. Мөн тус мэдэгдлээс тун удалгүй түүний найз залуу Жан Жиньпу "вейбү" нэртэй Хятадын сошиал хуудсаар дамжуулан найз охин болон түүний гэр бүлийнхнээс уучлал гуйжээ. Тэрээр хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, гэр бүл, найзууд, фенүүдээсээ уучлал гуйсан байна.

Сошиал хуудсаар хүмүүс “Гэр бүлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй”, “бурхан минь ямар их хөхрөлт вэ” хэмээн бичжээ.