НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Хятадын компаниудын технологийн нийлүүлэлтэд хориг тавих явдлыг хүлээн зөвшөөрснөөр гарч болзошгүй  ноцтой үр дагавруудын талаар Хятадын эрх баригчид нууц байдлаар “Microsoft” болон “Dell” зэрэг гадаадын компаниудад анхааруулжээ.   

Энэ сарын 4-5-нд болсон хаалттай уулзалтуудын үеэр ийнхүү болгоомжлуулсан байна. Уулзалтад Америкийн Microsoft, Dell, БНСУ-ын Samsung ElectronicsHynix болон Их Британийн “ARM” зэрэг олон компанийн төлөөлөгчдийг урьжээ. 


Харин Хятадын талаас төлөөлж Хөгжил, шинэчлэлийн асуудал эрхэлсэн үндэсний комисс, Худалдааны яам, Аж үйлдвэр, мэдээлэл зүйн яам оролцсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг