МОСКВА/РИА Новости/. ОХУ дэлхийн хүчирхэг гурван гүрний нэгт багтдаг хэдий ч тус улсад дөрвөн сул тал бий хэмээн Хятадын “Sohu” цахим хуудасны нийтлэлд дурджээ.

Хүн амтай холбоотой асуудалд дэлхийн хоёрдугаар дайнаас үүдэлтэй эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдтэй харьцах харьцааны тэнцвэргүй байдлаас гадна ЗХУ-ын бутралын үр дагавар хамаарна. Олон үндэстэн шингэсэн хүн амыг удирдахын нарийн төвөгтэй байдал, эдийн засгийн бэрхшээлүүд эдгээр сул талд багтана хэмээн нийтлэлд цохон тэмдэглэжээ. Цаашлаад эдийн засгийн нэг чигт төвлөрсөн байдал хийгээд газарзүйн байршлын хувьд тийм ч тохиромжтой бус байгааг дурдсан байна. Түүнчлэн олон улсын нөхцөл байдал хүнд байгаад анхаарал хандуулжээ. 

“ОХУ АНУ-ын эрх баригчдын зүгээс үзүүлэх шахалттай тулгарах нь гарцаагүй юм” хэмээн нийтлэлд өгүүлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг