ВАШИНГТОН. /TASS/. Хятадаас импортолдог бараа бүтээгдэхүүнд нэмэлт гаалийн татвар ногдуулах хугацааг зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэрийг Америкийн Засгийн газар гаргажээ. Энэ тухай худалдааны хэлэлцээнд оролцож буй АНУ-ын төлөөлөгчид мэдээлсэн байна.


БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнүүдэд ногдуулсан 10 хувийн татварыг тавдугаар сарын 10-нд 25 хувьд хүргэж нэмэгдүүлсэн гэдгийг АНУ-ын төлөөлөгчид дахин сануулжээ. Үүний дараа Америкийн эрх баригчид Хятадаас АНУ-д оруулж буй бараа бүтээгдэхүүнүүдээс “2019 оны зургадугаа сарын 1 хүртэл” нэмэлт татвар авахгүй гэж мэдэгдсэн юм. Харин одоогийн гаргасан шийдвэр нь энэ хугацааг зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгах аж.


АНУ болон Хятадын хооронд дэгдсэн худалдааны дайн 2020 онд дэлхийн ДНБ-ийг 0.5 хувиар бууруулж болзошгүй гэж Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард лхагва гараг анхааруулжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг