Хятадын хамгийн алдартай, өндөр орлоготой жүжигчин Фан Бин Бин хоёр сарын өмнө буюу 7 дугаар 23-нд хүүхдийн эмнэлэгт зочилсоноос хойш сураг алдарчээ. Тэрбээр Хятадын нийгмийн сүлжээ Weibo-д 63 сая дагагчтай бөгөөд фэнүүд нь төдийгүй олон улсын мэдээллийн агентлагууд түүнийг хайж чих тавьж байна. 

Өнгөрсөн жил гэхэд  Фан Бин Бин жүжигчин дэлхийн томоохон кино наадам, улаан хивсний ёслол, загварын шоу үзэж явсан, гэтэл гэнэт л ийнхүү олны нүдэнд үзэгдэхгүй нам гүм болжээ. Түүний талаар СNN бичихдээ "Төсөөлөөд үз дээ. Лос Анжелост улаан хивсэн дээр алхаж явсан Женефер Лауренс гэнэт үг хэлгүй, үзэгдэх ч үгүй алга болчихвол яах вэ, хятадад ийм зүйл болоод байна" хэмээн бичжээ.

 

Хятадын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний нүүр царай болж, том дүнтэй гэрээ байгуулдаг, Тайм сэтгүүлийн нэрлэсэн 100 хүний нэг түүнийг татвараас зайлсхийж, мөрдөн байцаалтад орсон гэх хардлага олны дунд гараад буй. Энэ талаар хятадын сайтад өнгөрсөн сард мэдээлсэн ч тун удалгүй устгасан аж.

СNN-д Австралийн улс төрийн шинжээч Фергис Райн энэ талаар бичихдээ "Хэрэв чи саятан бол хүссэнээрээ байж зугаацаж болно, гэхдээ Хятадын комунист намын заагийг зөрчиж болохгүй"  хэмээн бичжээ. Хятадад кино урлаг нь төрийн мэдэлд байдаг бөгөөд түүнийг Хятадын нутаг дэвсгэрээс гарахыг нь хориглосон эсвэл урт хугацааны байцаалтанд орсон” хэмээн таамаглажээ. 

Фан Бин Бин 1996 оноос эхлэн телевизийн 40 гаруй кинонд тоглосон Холливудад гарсан хятадын жүжигчдийн нэг юм.


Эх сурвалж: https://edition.cnn.com