Канадын иргэдэд зорчиход аюултай байж болзошгүй орноор Хятадыг зарлах асуудлыг Канадын эрх баригчид хэлэлцэж байна. Энэ тухай телевизийн “CTV” суваг өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн байна.

Эрх баригчдын энэ үйлдэл нь Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Ванкувер хотод баривчлан саатуулсны дараа хоёр улсын хооронд үүссэн дипломат маргаантай холбоотой гэж тус телевиз мэдээлсэн байна. Мэн Ваньжоуг Ираны эсрэг АНУ-ын худалдааны хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаатай холбогдуулан АНУ-ын хүсэлтээр баривчлан саатуулсан. Түүнийг өчигдрөөс батлан даалтаар сулласан байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/CTV/