Хятадын өмнөд хэсэгт золбин нохой устгах урамшуулалтай саналыг тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээ хийдэг газраас гаргасан байна.


Тус шийдвэрийн дагуу золбин нохой устгасан хүн нохойгоо үхсэн эсэхийг шалгуулаад 200 юан буюу 28 ам.долларын урамшуулал авах аж.

Гэвч уг устгалыг харсан оршин суугч нар эсэргүүцэж "Энэ бол балмад явдал. Соёл нийгэмд ийм зүйл байх ёсгүй" хэмээн нэгэн бүсгүй хэлжээ.  Мөн тэрээр "Хэрвээ энэ явдлыг хүүхдүүд харвал амьтдыг хайрлах ёстой гэсэн үзэлд итгэхээ болино" хэмээн ярьсан байна.