БНХАУ-ын Гуандун мужийн Шэньян дахь цэцэрлэг хүүхдүүдээ шинэ жилд угтан авах ёслолын үеэр дур хүслийг өдөөдөг тайзны үзүүлбэрийг сонгон үзүүлсэн нь эцэг эхчүүдийн уур бухимдлыг төрүүлжээ. Биеэ бараг ил гарган, өндөр өсгийт угласан бүсгүйчүүд гарч ирж бүжиглэсэн нь эцэг эхчүүдийн нүдийг орой дээр нь гаргаж орхиж.

Зарим эцэг эхчүүд уг үзүүлбэрийг гар утсаараа бичиж Хятадын олон нийтийн вэб хуудсанд нийтэлсэн нь олон сая иргэдийн дургүйцлийг төрүүлсэн аж. Нэгэн ээж “Цэцэрлэгийн эрхлэгч чухам юу бодож байсныг мэдэхийг ч хүсэхгүй” хэмээн ярьжээ. “Иймэрхүү бүжиг 6 настнуудад дэндүү ахдана”, "Эрээ цээргүй зүйл болж" хэмээн Weibo-гийн хэрэглэгч нар ам уралдан бичсэн байна. Нийгмийн сүлжээнд гарсан энэхүү бичлэгээс болж тус хотын цэцэрлэгт шалгалт хийн, эрхлэгчийг нь ажлаас нь халсан гэнэ.