Их Британийн сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд зориулан гаргадаг "Peppa Pig" Пипа тооройн гэр бүлийн адал явдал бол хамгийн алдартай хүүхэлдэйн киноны цувралын нэг билээ. 

Тиймээс ч дэлхийн 180 оронд цацагдаж, дөрвөн удаа кино наадмаас шагнал хүртсэн байдаг. Уг хүүхэлдэйн кино нь хүүхдүүдэд зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөвлөмжийг хүргэж, үзэгчдийн талархал хүлээдэг юм.

Гэтэл Хятадын эрх баригчид уг киног гаргахыг хориглосон байна.  Шалтгаан нь тэд хүүхэлдэйн киноны баатрууд хорлон сүйтгэхэд уриалан дууддаг гэж үзсэн ажээ. Үүнтэй холбоотойгоор "Peppa Pig"-тэй холбоотойгоор контентуудыг онлайнд цензурдэж эхэлжээ. Энэ бол Хятад улсад хүүхэлдэйн киног хориглосон анхны тохиолдол биш юм. Өмнө нь тэд Winnie the Pooh-ийг ерөнхийлөгч Ши Жиньпинтэй адил төстэй дүр төрхтэй хэмээн гаргахыг хориглож байсан удаатай.