БЭЭЖИН. /РИА Новости/. Хятадын эрх баригчид Дээрхийн гэгээнтэн XVI Далай ламыг Төвдөд феодалын хамжлагат системийг хэвээр үлдээхийг зорьж, шинэчлэл хийхийг хүсэхгүй байна гэж шүүмжилжээ. Энэ тухай Төвдөд шинэчлэл хийсний 60 жилийн ойд зориулсан “Цагаан ном”-нд дурдсан байна. 

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Дэнзэн Гочоо 1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг явуулсан зэвсэгт бослого бүтэлгүйтсэний дараа Төвдөөс зугтан гарсан билээ. Үүнээс хойш тэрбээр хамтран зүтгэгчдийн хамт Энэтхэгийн Дармсала хотод амьдарч байгаа юм. “Төвдийн хөөгдмөл Засгийн газар” энэ хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Далай лам улс төрийн албан тушаалаасаа огцрохоо 2011 оны гуравдугаар сард мэдэгдсэн боловч энэ нь Бээжин болон түүний хооронд үүссэн маргааныг зөөлрүүлээгүй юм. Хятадын эрх баригчид түүнийг салан тусгаарлах үзэлтэнд тооцсон хэвээр байгаа аж.

“Төвдөд хэдэн зуун жилийн турш шашин, феодалын хамжлагат систем ноёрхсон бөгөөд 1959 онд ардчилсан шинэчлэл хийгдэх хүртэл олон сая хүн харгис хэрцгий хандлага, дарлал мөлжлөгөд өртөж байсан юм” хэмээн Цагаан номонд мөн дурдсан байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг