Хятадад муурын мах болон үслэг эдлэлийн зах зээл хөгжиж байгаа ч хэсэг бүлэг хүмүүс энэхүү “гажууд” арилжааг дуусгавар болгохыг хичээж байна.

Үслэг эдлэлгүй нийгмийг бий болгох “Fur Free” нийгэмлэгийн дэлхийн өнцөг булан бүрийн сайн дурын ажилтнууд амьтдын үслэг арьсыг ашиглахыг эсэргүүцсэн компанит ажил энэ сарын 1-нд болжээ. Тус ажлын хүрээнд муурын мах болон үслэг эдлэлийг Хятадад тасралтгүй худалдаалж байгааг хөндсөн байна. Тэд тус улсад амьтдын харгислалын эсрэг хууль тогтоомж байхгүйд шүүмжлэлтэй байна. 

Тэдгээр муурны олонх нь гудамжны золбин муур байдаг ч зарим тохиолдолд эзэнтэй муурыг хулгайлах тохиолдол гардаг тухай тус ашгийн бус байгууллага дурьджээ. 

Мууруудыг мах бэлтгэгч нарт худалдаалдаг ба тэд муурын арьсыг гэмтээхгүйн тулд амьдаар нь чанаж, арьсаар нь гутал, бээлий, түрийвч зэргийг үйлдвэрлэн худалдаалдаг гэж “Fur Free” нийгэмлэгийн нүүр номонд бичжээ. АНУ болон европын холбооны улсуудад нохой, муурын арьс нь хууль бус боловч “тэдний арьс ямар ч тодорхойлолт”-гүйгээр орж ирдэг гэж тус байгууллага мэдэгджээ. 

Өнгөрсөн амралтын өдөр нийтлэгдсэн тус нийтлэл нь олны анхаарлыг ихэд татсан бөгөөд зарим нь энэхүү харгислалыг эцэс болгохыг хүсч байгаагаа илэрхийлж, худалдан авалт хийхгүй байх, мууруудыг тамлахыг зогсоохын тулд дахин төлжүүлэхгүй байх арга хэмжээ авахыг уриалсан байна.



Эх сурвалж: https://nextshark.com/