ДЭМБ-аас өнөөдөр өглөө эх газрын Хятадаас өөр газар коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол Филиппинд бүртгэгдлээ хэмээн мэдэгдлээ.

Тэрээр 44 настай эрэгтэй хүн бөгөөд өчигдөр нас баржээ. Түүнийг уг вирусын халдвартай гэж бүртгэгдсэн хоёр дахь Филиппин иргэн хэмээн мэдээлсэн байна.  Амь насаа алдсан иргэний ойр дотны хүн саяхан Ухань руу аялаад ирсэн нь уг халдвар авахад нөлөөлсөн бололтой.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо 14.380 болж 304 хүн амь насаа алдаад байна гэж South china morning post мэдээлэв.