Хятад улсын Төрийн зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан механизмаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал болжээ. Уг хэвлэлийн хурлаар Хятад улсын хэмжээнд "COVID-19" өвчин халдварын эсрэг вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст эхэлж тарина гэдгээ мэдэгдэв.

Хятад улс "COVID-19" халдварын эсрэг анхны бүлэг вакцинжуулалтад 50 сая хүнийг хоёр шатанд хуваан хамруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжийг 2021 оны 1 дүгээр сарын 15-нд тарьж дуусгах бол хоёр дахь хэсгийг ирэх оны 2 дугаар сарын 15-нд хамруулж дуусгах юм.