БНХАУ-ын хууль сахиулах байгууллага 2015 оноос хойш идэвхитэй ажилласны үр дүнд эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаад гадаадын улс орнуудад оргон зайлсан 4800 гаруй авлигачдыг амжилттай эргүүлэн авчирсан байна.

Тухайлбал, БНХАУ авлигын гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдүүдийг эргүүлэн авчрах зорилготой “Тэнгэрийн сүлжээ” гэх компанит ажлыг эхлүүлсэн юм. Энэ хугацаанд 120 улс орноос 4883 сэжигтэн, тэр дунд төрийн 995 албан хаагч, Интерполын улаан жагсаалтад бичигдэн, эрэн сурвалжлагдаж байсан 100 хүний 54-ийг нь эргүүлэн нутагтаа авчирчээ.

Мөн бусад улс орны эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, 1,5 тэрбум ам.долларын хууль бус хөрөнгийг эргүүлэн авчирсан байна.

Одоогийн байдлаар Хятад улс 71 улс оронтой ялтан шилжүүлэх тухай 54 гэрээ, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай 63 гэрээ байгуулжээ.


Эх суралж: https://www.iaac.mn