“Хятад улсын эдийн засаг зохих түвшинд байна. Хэдийгээр дарамт, шахалт нэмэгдэж байгаа ч дотоодын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, ирэх онд хурдацтай өсөлтөө хадгалах боломжтой байна” хэмээн Хятадын Үндэсний Статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мао Шөнюн өнгөрсөн лхагва гарагт мэдээлэв.

Тэрээр хэлэхдээ “Энэ онд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалтын өсөлтөд тодорхой хэмжээний хэлбэлзэл гарсан ч хэрэглээг өргөн утгаар нь авч үзвэл нөөц бололцоо байсаар байгаа юм. Ирэх онд хэрэглээний өсөлт хэвээр хадгалагдах боломжтой байна. Үүнд хөрөнгө оруулалтын гүйцэтгэх үүрэг чухал” гэв. 

Түүний хэлж буйгаар гадаад эрэлтийн тал дээр зарим нэгэн хувьсан өөрчлөгдөж буй зүйлүүд байгаа ч Хятадын ААН-үүдийн экспортын уян хатан байдал, дасан зохицох, зохицуулалт хийх болон өрсөлдөх чадвар сайн байгаа аж.Мао Шөнюн энэ оны эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхдээ, “2018 оны Хятад улсын эдийн засгийн үйл ажиллагаа маш сайн байлаа. Эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьтай байлгах зорилтод ямар нэгэн асуудал алга. Энэ оны эдийн засгийн тогтвортой байдал нь ирэх жилийн эдийн засгийн үйл ажиллагааны үндэс суурь болно. Хятадын эдийн засаг хурдацтай хөгжлөөс чанартай хөгжил рүү шилжих үе шатандаа явж байна.” гэв.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг