Хятадын эрүүл мэндийн шилдэг 9 мэргэжилтнээс бүрдсэн баг 31 тонн эмчилгээ оношлогооны хэрэгслийн хамт Ром хотод газарджээ.

Тэднийг Италийн Улаан загалмайн нийгэмлэг тус улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамын төлөөлөгч нар угтсан байна.

Энэ бол БНХАУ-ын эрх баригчид шинэ төрлийн коронавирусийг анагаахад туслах зорилгоор хилийн чанад руу илгээж буй 3 дахь баг юм.

Өмнөх хоёр багийг Иран, Ирак руу илгээсэн билээ. Тус эрүүл мэндийн шинжээчдийн баг Итали улсыг зорихоосоо өмнө эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан гэж Шанхайн Эрүүл мэндийн алба мэдэгдсэн байна.

Италийн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Франчиско Росса сар гаруй хугацаанд шаргуу ажилласны дараа ч шантралгүй Италичуудад туслахын тулд зорин ирж байгаа багийн гишүүдэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.


Эх сурвалж: china.org.cn