Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч хуульчийг дөрвөн жил хорьсны эцэст суллаж байгааг зарлажээ. Гэсэн хэдий ч Ван Чуанжан Бээжин дэх гэртээ шууд харьж чадахгүй. Түүний оронд Шандон мужийн Жинан хот руу илгээсэн байна. Учир нь коронавирусийн хөл хорионд 14 хоног байлгана гэж түүний эхнэр Ли Вензи ярьжээ. 

Ван Чуанжан 200 гаруй хүний хамт саатуулж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр түүнд дөрвөн жил зургаан сар хорих ялаар шийтгэх ял авсан юм.

Хятадын алдартай хүний эрхийн төлөөх тэмцэгчийг хориод 3 жил гаруй болсон ч түүнийг гэр бүл амьд үхсэн эсэхийг нь мэдээгүй аж. Түүний эхнэр бусад хуульчдын гэргий нартай нийлж олны өмнө үсээ хусч, эрх баригчдад эсэргүүцэл үзүүлж дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм.