Хятад улсын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээгээр энэ жилийн тэргэл сарны баяр, улс тунхагласан баярын 8 хоногийн амралт, улс орон даяар нийт 637 сая жуулчин хүлээн авчээ. Энэ өмнөх оны мөн үеэс 79 хувиар өссөн дүн юм.

Дотоодын аялал жуулчлалын орлого 466.56 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 69.9 хувиар сэргэсэн байна.

Хятадуудын амьжиргааны түвшин жил ирэх тусам сайжирч, сүүлийн 40 жилд хүн амынх нь 51 хувь буюу 784 сая иргэн дундаж орлоготой давхаргад шилжсэн байна. Дундаж давхарга нь сүүлийн 10 жилд хоёр дахин өссөн бөгөөд 2022 он гэхэд дунджаас дээгүүр орлоготой чинээлэг давхарга хүн амынх нь 54 хувь болж нэмэгдэх нь гэсэн судалгаа гарчээ.