БЭЭЖИН. /TASS/. Хятад улс гадагшаа тэлэх, дэлхийд ноёрхохыг хэзээ ч эрмэлзэхгүй хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Цагаан номонд дурджээ. Эдийн засгийн хөгжил бол улс орны эрхэм дээд зорилго юм хэмээн тус номонд тэмдэглэсэн байна.

Хөгжил бол Хятад улсын хувьд эрхэм дээд зорилго нь юм. Гадагшаа тэлэх, ноёрхох бодлого нь Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд ард түмний хүсэл зоригтой зөрчилдөж байгаа юм. 

Өөрсдийн хөгжил дэвшил, энх тайвны төлөө идэвхтэй тэмцэж, дэлхий дахины энх тайван байдлыг илүү идэвхтэй хамгаалахын төлөө өөрийн хөгжлийг ашиглах нь Хятад улсын мохошгүй хүсэл зориг хэвээр байх болно” хэмээн баримт бичигт дурдсан байна. 


Хятадын Засгийн газар 1950 оноос хойш нийт 166 улс орон, олон улсын байгууллагад 400 орчим тэрбум юаны тусламж олгосон хэмээн баримт бичигт мөн дурджээ. Түүнчлэн 1978 оноос 2018 оны хугацаанд Хятад улсад гадны хөрөнгө оруулалттай нэг сая орчим аж ахуйн нэгж нээгдсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг