МХЕГ-ын даргын баталсан 01/02 тоот удирдамжийн дагуу “Дугвон” ХХК-ын Ким Ду Хан, Ян Ин Ши Дэ ХХК-ын “Ариcу” нэрийн солонгос хоолны газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар Ариcу рестораны махны бэлтгэл, тоног төхөөрөмжийн агуулах руу ороход ариун цэврийн өрөөгөөр дамжин ордог, түүхий эдийн агуулахгүй, түүхий эдийн гэсгээлт боловсруулалт хамт хийгддэг зөрчил илэрлээ.
Мөн Ким Ду Хан рестораны хөргөлттэй агуулахын хөргүүр эвдэрсэн, технологи урсгал зөрчигдсөн байна.
Тус газруудын ажиллаж байгаа ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа ороогүй, эрүүл ахуйн зохистой дадлын бүртгэл хөтлөлтүүд байхгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зэрэг зөрчил илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.