БНХАУ-ын эрх баригчид Хойд Солонгостой нийлсэн фирм, хамтын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдээ хаахын үүрэгдлээ. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пхеньяныг цөмийн бөмбөгийн зургаа дахь туршилт хийсэнд тавьсан хоригийн нэг хэсэг юм. Хятадын Худалдааны яамнаас 120 хоногийн дотор хааж дуусгах ёстой гэж хэвлэлийнхэнд мэдэгдэв. 

Хойд Солонгосын эсрэг гаргасан тогтоолд НҮБ-ын гишүүн орнуудыг бүх хамтын хөрөнгийн үйлдвэр, хамтарсан группээ хаах тухай заасан. Тэгвэл Бээжин тогтоолыг дагаж буйгаа харуулах гэсэн алхам гэж олон улсын ажиглагчид дүгнэлээ. 

Хятад болон Хойд Солонгос хөрөнгө нийлүүлж, Хятадад зоогийн газар тэргүүтэй олон үйл ажиллагаа эрхэлдэг. Хэрэв энэ бүх үйл ажиллагааг үнэхээр зогсоож чадвал гадаад валюттай болох гэсэн хойгийн хүчин чармайлт талаар өнгөрнө. Хятадын Засгийн газраас гаргасан тоо баримтаас үзвэл, тус улс руу өнгөрсөн сард гэхэд л 1.6 тонн нүүрс импортоор орж иржээ. Угтаа бол Хятадын эрх баригчид өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосоос түүхий эд импортоор нийлүүлэхгүй гэж НҮБ-ын хоригийн дагуу мэдэгдсэн билээ. 

Харин Худалдааны яамны хэлж буйгаар наймдугаар сард авсан нүүрсийг НҮБ-ын тогтоолоос өмнө тохиролцож, мөнгөө өг, авалцсан гэх. Ямартай ч БНХАУ-ын үйлдлийг дэлхийн нийтээр ажиглаж байна.