Хятад улс Олон улсын халуун цөмийн туршилтын реактор(ITER)-ын хөгжилд сүүлийн 10 жилд дөрвөн тэрбум юань буюу 600 сая доллар зарцуулжээ. Энэ талаар тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамнаас мэдээлсэн байна. 

ITER нь олон улсын хамтарсан шинжлэх ухааны хамгийн том төсөл юм. Францад төвтэй энэхүү олон улсын цөмийн халууны судалгаа, инженерийн төсөл халууны хүчийг үйлдвэрийн зорилгод хэрхэн ашиглахыг судалдаг. 

Төслийг Хятад, Европын холбоо, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Орос, Америк орнууд хамтран санхүүжүүлдэг. Шинжлэх ухаан, технологийн яамны төлөөлөгч Ло Делонг “2008 оноос хойш Хятад улс халууны эрчим хүчний 120 орчим төсөл хэрэгжүүлж, хамгийн урагштай яваа” хэмээжээ. 

Хятадын мэргэжилтнүүд 2025 он гэхэд “хиймэл нар”-ыг бүтээж, 2050 он гэхэд үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах гэнэ.