“АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны сөргөлдөөн газар авч байгаа нь Америкийн эдийн засгийн олон салбарт сөрөг нөлөө үзүүлнэ” гэж Европын Холбооны зөвлөхөөр ажиллаж байсан Паоло фон Ширах “РИА Новости” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
 
Хятадаас импортоор орж буй байраа бүтээгдэхүүнд 25% хувийн гаалийн татвар ногдуулж, жилд 50 тэрбум ам.долларын татварын орлого бүрдүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан зарласан билээ. Үүний хариуд АНУ-ын 659 нэр төрлийн бараанд 25% хувийн импортын татвар ногдуулахаар болсон тухай баасан гарагт БНХАУ-ын худалдааны яам мэдэгдсэн байна.
 
“Нэвтрүүлж буй татвар нь хятад өрсөлдөгчдийнх нь үйл ажиллагааг сааруулж өгөх тул АНУ-ын эдийн засгийн зарим салбарт ашиг тустай байж магадгүй хэдий ч үүнээс үүдэлтэй үнийн өсөлтийн нөлөө Америкийн эдийн засагт тархаж, олонхи салбарт нь сөрөг нөлөө үзүүлнэ” гэж фон Ширах тэмдэглэжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг