"Үнэ дагаж чанар" гэх үг гар утас үйлдвэрлэлийн зах зээлд хэрэглэгдэхээ болиод удаж байна. Учир нь орчин үед брэнд болж буй утсыг худалдан авахад 400 доллараас их мөнгө зарцуулах хэрэгтэй бол чанартай утас нь маш хямд байх жишээний. Гэвч чанартай утас нь орчин үеийн хэрэглээнд нийцэх нь ховор. Тэгвэл бид та бүхэндээ хэрэглээнд нийцсэн ч хямд үнэтэй шилдэг гар утаснуудыг хүргэж байна.


100 долларт багтах хамгийн сайн утас - Blu R1 HD

Энэхүү утас нь 5 инчийн 720p нягтаршилтай дэлгэцтэй бөгөөд үнийн хувьд 100 доллараас ч бага үнээр худалдан авах боломжтой. Та энэхүү ухаалаг утсыг 50 доллараар авахын тулд "Amazon Prime"-ийн гишүүн байх шаардлагатай бөгөөд дэлгэц дээр тань сурталчилгаа харагддаг тохиргоо хийлгэх ёстой байдаг байна. Үйлдлийн систем хувьд андройд дэмждэг. Мөн уг утасны сүүлийн үеийн загварыг авахын тулд үндсэн үнээсээ 10 доллар нэмэгддэг байна.


200-аас 300 долларын үнэтэй хамгийн сайн утас - Moto G5 Plus

Moto G загварын утаснууд хямд үнэтэй ч сайн гэгддэг билээ. Тэгвэл "Moto G5 Plus"-ийн гадна материал нь металаар хийгдсэн нь утсыг хямд гэх сэтгэгдлийг үгүй хийжээ. Хэдий уйтгартай, энгийн загвартай ч гэлээ хэрэглээнд бүрэн нийцсэн юм. 3,000mAh-ийн баттери болон 5.2 инчийн 1080p-ийн нягтаршилтай бөгөөд багтаамж ихтэй тоглоом татахгүй л бол хурдны хувьд хэвийн ажилладаг байна. Үйлдлийн систем хувьд "Android 7.0" дэмждэг нь хэрэглээнд нийцсэн төрөл бүрийн аппликейшн татахад ямар ч асуудалгүй. 12 мегапикселийн камер нь шөнийн зураг муу дардаг ч, өдрийн гэрэлд зургийг илүү сайн авдаг байна. Та уг утасны 64GB багтаамжтай, 4GB рамтай хувилбарыг нь 299 доллараар авах боломжтой. 


Huawei Honor 6X

200-аас 300 долларын ухаалаг утаснууд дунд "Moto G Plus" хамгийн сайн нь гэсэн 250 долларын үнэтэй "Huawei Honor 6X" гар утас ч бас өөрийн гэсэн давуу талуудтай. Дэлгэц нь 5.5 инч хэмжээтэй, 1080p нягтаршилтай бөгөөд Moto G Plus-ийг бодвол илүү тод дэлгэцтэй юм байна. Хэмжээний хувьд илүү нимгэхэн. Мөн хурууны хээгээр утасны түгжээ тайлахдаа илүү хурдан гэнэ. Түүнчлэн "iPhone 7 Plus" утасных шиг хос камертай нь зураг дарах хоббитой хүмүүст яг тохирох ажээ. Үйлдлийн системийн хувьд "Android 6.0" юм байна.


ZTE Blade V8 Pro

Энэхүү утас нь "Moto G Plus"-ийг тийм ч олон үзүүлэлтээрээ гүйцэхгүй ч цэнэгээ удаан барих чадал нь илүү юм байна. Дэлгэц нь 5.5 инч, 1080p нягтаршилтай бөгөөд "Huawei Honor 6X"-ийн ижил хос камертай ажээ. Гэвч камерийн нягтаршил тийм ч сайн биш гэнэ. Үйлдлийн системийн хувьд "Android 6.0" дэмждэг юм байна.


400-500 долларын үнэтэй хамгийн сайн утас - OnePlus 3T

Уг утасны метал гадаргуу нь илүү үнэтэй мэт сэтгэгдэл өгдөг бөгөөд 16 мегапикселийн камер нь хэрэглэгчдийн сэтгэлд илүү нийцдэг байна. Дэлгэцийн хувьд 5.5 инчийн 1080p нягтаршилтай бөгөөд 64GB багтаамжтай юм байна. 


iPhone SE

IOS үйлдлийн систем хэрэглэдэг хүмүүсийн хувьд iPhone SE загвар нь авч болох хамгийн хямд загвар нь билээ. Ажиллагаа болон хүчин чадлын хувьд энэхүү жагсаалтан дахь утаснуудаас хамаагүй илүү бөгөөд хэрэглэхэд яг л iPhone 5S-ийн дотор iPhone 6s ажиллаад байх шиг санагдана.


ZTE Axon 7

ZTE-ээс гаргаж буй "Axon 7" утас нь 400 долларын үнэтэй бөгөөд гар утас нь 5.5 инчийн хэмжээтэй дэлгэц нь 2560x1440 хэмжээтэй юм байна. Камер болон цэнэгээ барих чадвар нь маш сайн гэж болно. Уг утсыг хэрэглэхэд том дэлгэц болон нимгэхэн бие нь илүү өндөр үнэтэй утас мэт сэтгэгдэл төрүүлнэ. 


Huawei Honor 8

Энэхүү утас нь  OnePlus 3T эсвэл ZTE Axon 7 утсыг хүчин чадлаараа болон цэнэгээ барих чадвараараа гүйцэхгүй ч өөрийн гэсэн давуу талтай. Энэ нь техник хангамж болон гадна үзэмж юм. Дэлхийн хамгийн загварлаг утас хэмээн нэрлэхэд нэг их буруутахгүй болов уу. Үйлдлийн систем хувьд "Android 7.0" дэмждэг байна.


LeEco LePro 3

Үнийн хувьд 300-аас 400 долларт хэлбэлздэг уг утас нь "OnePlus 3T"-тай үзүүлэлт хувьд тун төстэй. "Snapdragon 821" чип нь 650 долларын үнэтэй Google Pixel-ээс илүү хурдтай бөгөөд хэрэв та азтай бол зарим сайтуудаар 300 доллараар худалдан авах боломжтой ажээ. Гэвч энэ нь ховор үзэгдэл юм.