2016 оны олимпийн хүрэл медалийн төлөө чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран Узбекийн бөхтэй таарч, оноогоор тэргүүлж явсан ч эцсийн мөчид шүүгч эсрэг талд оноо өгснөөр Монголын тамирчин ялагдал хүлээсэн.

Уг барилдааныг эсэргүүцэж дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар дэвжээн дээр хувцасаа тайлж шидсэн учир Олон улсын чөлөөт бөхийн холбооноос эрхээ гурван жилээр хасуулсан билээ. Энэхүү эсэргүүцэл тухайн жилийн спортын хамгийн дуулиантай үйл явдал болж, Монголын чөлөөт бөхийн холбоог 39 мянган фунт стерлингээр торгож байсан юм. 

Тухайн үед чөлөөт бөхийн барилдааны дүрмийн "Article"-48 дугаар заалтын "С" хэсэгт зааснаар "Аль ч үе дуусахад 30 секундээс бага хугацаа үлдсэн үед аль нэг тамирчин хамгаалах тоглолт хийснийг талбайн гурван шүүгч бүгд дэмжсэн бол нөгөө тоглогчид нэг оноо өгөх боломжтой. Гэхдээ үүнийг давж заалдан шүүхдэж болно" хэмээн тусгасан байдаг талаар тайлбарласан билээ.

Эдгээр дасгалжуулагч нарын торгууль энэ сараар дуусч, дэвжээнд дахин гарах эрхтэй болжээ.