Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан. Мөн энэ сарын 10-нд Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12 хүний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д ирсэн нь халдваргүй гарсан. Эдгээр хүмүүсийг 14 хоног тусгаарлан, ажиглалтыг үргэлжлүүлнэ.

Энэ сарын 11-нд нийт 7 хүн тусгаарлагдсан. Тодруудбал, ХӨСҮТ-д нэг, Сүхбаатар дүүрэгт нэг, Баян-Өлгий аймагт нэг, Сүхбаатар аймагт хоёр, Замын-Үүдэд хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж тусгаарласан. Эдгээр 7 хүний шинжилгээ хийгдэж байна. 

Ухань хотоос ирсэн оюутнуудын тусгаарлагдах хугацаа дуусах дөхөж байна. Бүгдийнх нь биеийн байдал сайн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, сэтгэл санаа нь өндөр байна" хэмээн мэдээллээ.