Өнгөрсөн шөнө 1 цагийн үед Орос Монголын хил орчим буюу Хөвсгөл аймгийн хойно Буриад улстай хиллэдэг хэсэгт газар хөдөлжээ.

Рихтерийн шаталбараар 4.7 хүчтэй магнитуд газар хөдлөсөн бөгөөд газар хөдлөлтийн төв нь газраас 10 метрийн гүнд болсон аж. 

Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42046 газар хөдлөлт болсон байна. Идэвхжилт их ажиглагдсан бүсүүдэд Монгол Алтай нурууны өмнөд төгсгөл хэсэг болох Дарви, Хан Тайшир, Хар Азарга болон Гичгэний нурууны бүс нутгууд, Чуй, Могод, Бүсийн гол, Тахийн шар, Үүрэг нуур болон Цагаан шувуут, Мөнххайрхан, Булнай, Могод, Дэрэнгийн голомтын бүсүүд багтжээ.