9 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 416,608 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байллаа. 

Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU+14.96%) болон "Материалимпекс" ХК (MIE+6.67%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" ХК (BLC)-12.00%) болон "Такь-Ко" ХК (TAH-7.69%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19864.79 нэгж болж 0.39 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,337,404,663,260.35 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                           
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ