Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр "Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Хориг уулнаас олдсон Монголын эзэнт гүрэн, 13 дугаар зууны үеийн олдворуудыг авран хамгаалах асуудалд нөөц хөрөнгөөсөө гаргах ёстой гэж Засгийн газар үзлээ. Улмаар уг асуудлыг дэмжиж баталлаа. 

Булш бунханг ухах гэмт хэрэг газар авчээ. Жилийн дундаж статистикийг харахад 800-1000 булш ухдаг гэсэн судалгаа байна. Үүний шийтгэл гэж 200.000 төгрөгөөр торгуулаад салдаг учир үүнтэй хариуцлагатайгаар тэмцэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж, эхний ээлжид хөрөнгө гаргахаар боллоо. 

Ингэснээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас олдсон дээр дурдсан олдворуудыг хамгаалах, цаашлаад тэнд байгаа 100 гаруй булшийг археологийн олдворт үнэт зүйлс болгож цэгцлэх, малтлага хийх асуудалд Шинжлэх ухааны академийн хүрээлэн болон АНУ-ын Монгол судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй төслийг цааш үргэлжлүүлэх санхүүгийн асуудлыг шийдвэрлэж буй юм.

2012 оноос хойш Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд малтлага хийж байгаа. Нийт 100 гаруй булшийг хууль бусаар металь хайгчаар ухаж сэнтийчсэн байна. Иймд хүйтрэхээс буюу энэ оны 11 дүгээр сараас өмнө дээрх 100 гаруй булшийг археологийн хамгаалалт дор авран хамгаалах ажлыг хйихийн тулд хөрөнгө мөнга гаргаж байна" хэмээн мэдээллээ.