Испанийн харилцаа холбооны тэргүүлэгч компани Telefonica өөрийн үйлчлүүлэгчдэдээ хувийн мэдээллээ зарах боломжийг олгох блокчэйн-платформыг туршихаар төлөвлөж байна.

Энэ тухай хувийн “баталгаатай” мэдээллээ өөрсдөө зарах төвлөрсөн бус зах зээлийг санал болгогч Wibson компани зарлажээ.

Wibson-ы мэдэгдсэнээр Telefonica хэрэглэгчдийнхээ өгөгдлүүдийн үнэн зөвийг шалгахын тулд энэ платформыг туршина. Юуны түрүүнд туршилтанд Telefonica- йн охин компани болох Movistar-ийн Уругвай дах салбарын хэрэглэгчид орох болно.

Мэдэгдэлд дурдсанаар «Telefonica нь Wibson –ы зах зээлээр дамжуулан өөрийн мэдээллээ зарж байгаа Movistar-ийн хэрэглэгчдийн мэдээллийг шалгаж өгөх замаар нотариатын үүргийг гүйцэтгэх юм.

Wibson өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн хувь хүмүүсийн өгөгдлийн зах зээлээ ажиллуулж эхэлсэн ба одоогоор Аргентин, Испани, Их Британийн гар утас хэрэглэгчид тус компанийн апп болон WIB гэдэг токеныг ашиглан өөрийн хувийн мэдээллийг зарж байна. Уг платформ дээрх ухаалаг гэрээний тусламжтайгаар гүйлгээ баталгаажсаны дараа хэрэглэгчид төлбөрөө апп-аараа авдаг аж.

«Wibson платформ болон түүний токен нь хэрэглэгчдэд өөрийн өгөгдлийн бүрэн эзэн байхын зэрэгцээ өөрийнхөө өдөр тутам бий болгож байгаа хувийн өгөгдлүүдээ зарж орлого олох энгийн арга замыг санал болгож байна » гэж Травизано хэллээ.

Telefonica Group-ийн захирал Гонсало Мартин-Вилья (Gonzalo Martin-Villa)мэдэгдэлдээ дурдахдаа:

«Блокчэйн нь бидэнд зөвхөн хувийн өгөгдлүүдтэй холбоотой шинэ бизнесийн загваруудтай ажиллах боломжийг олгохоос гадна үйл ажиллагаанд маань итгэх итгэлийг сайжруулж шинээр хувьсгалч үйлчилгээг гаргах боломжийг олгож байна » гэжээ.



Эх сурвалж: Крипто доогтэр