Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 12:50 цагт хүлээн авчээ.

Дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 12:56 цагт очсон байна. Аврагчид галыг 10 минутанд унтраасан аж.

Шатсан автобус нь иргэн Д-гийн эзэмшлийн бөгөөд БНХАУ-ын “Шаолин SLG6759” загварынх юм байна. Одоогоор гал гарсан шалтаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.