Нийслэлийн Тээврийн газраас хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэнийг 100.000 төгрөгөөр, ААН-ийг нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гарган, хэрэгжүүлж эхлээд буй юм.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу" гэж үзэн үүрэг өгсний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас хувиараа таксинд явж буй иргэдийг 100.000 төгрөгөөр торгох ажлыг зогсоолоо.

Ингэснээр хувиараа такс үйлчилгээ эрхэлж буй иргэдийг торгохгүй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.