Таны өсгий хагарч хурайшдаг уу. Үүнээсээ болж олон нийтийн газар гутлаа тайлахаас, гоёмсог сандааль өмсөхөөс санаа зовж байв уу?

Бид нүүрний  арьс арчилгаанд үргэлж анхаарал тавьдаг ч, хөлөө ихэвчлэн үл тоомсорлох нь бий. Үргэлжийн арчилгаа дутагдсанаас хөлийн өсгий хагардаг. Хэрвээ танд ийм асуудал тулгарсан бол доорх зөвлөгөөг анхаараарай.

Гарын доорх бүтээгдэхүүнийг ашиглан хэрхэн хагарсан өсгийг эмчилж болохыг хүргэж байна.

Орц: Ам зайлагч (Listerine) болон цагаан цуу

Хэрхэн бэлдэж, ашиглах вэ:

  1. Нэг аяга ам зайлагч болон нэг аяга цагаан цууг холиж, дээр нь 2 аяга усаар шингэлнэ.
  2. Уг уусмалд хөлөө 15 минутын турш дэвтээнэ.
  3. Хөлөө бэлдмэлээс гарган, арьс зөөлрүүлэх гуужуулагч чулуу эсвэл үрэгч ашиглан үхэжсэн арьсыг зайлуулах хэрэгтэй.
  4. Хөлөө цэвэр усаар зайлна.
  5. Хуурай алчуураар хатаан, чийгшүүлэх тос түрхэнэ.

Ам зайлагч нь тимол, спирт агуулдаг тул энэ нь хөлний хумсанд үүссэн мөөгөнцөртэй тэмцэхээс гадна, хагарсан арьсийг эмчлэхэд тусалдаг. Харин цууны зөөлөн хүчил нь үхэж, хатсан арьсийг зөөлрүүлэн, гуужуулахад тустай.

Орц: Будааны гурил, зөгийн бал, цагаан цуу

Хэрхэн бэлдэж, ашиглах вэ:

2-3 амны халбага будааны гурил, нэг амны халбага зөгийн бал, 2-3 дусал алимны цагаан цууг холино. Сайн хутган өтгөн зуурмаг бэлдээрэй.

Хөлөө 10 минутын турш хөлөө бүлээн усанд дэвтээнэ. Дараа нь зуурмагаараа хөлөө үрж үхэжсэн арьсийг гуужуулна. Долоо хоногт 2-3 удаа уг процессыг давтаарай.

Цагаан будааны гурил нь арьсыг цэвэрлэж, ариутгана. Зөгийн бал нь хагарсан хөлийг эдгэхэд тусалдаг байгалийн антисептик юм. Уксус нь хуурай, үхжсэн арьсыг зөөлрүүлдэг зөөлөн хүчил юм.

Хэрхэн бэлдэж, ашиглах вэ:

2 гадилыг цэвэрлэн зуурмаг болгон бэлдэнэ. Гадил боловсорч гүйцсэн эсэхийг шалгаарай. Боловсроогүй  гадил жимсний гадаргуу нь арьсанд халтай хүчлийг агуулдаг.

Зуурмагийг хөлөндөө хаа сайгүй түрхэн 20 минутын турш байлга.

20 минутын дараа цэвэр усаар хөлийг сайтар угаана.

2 долоо хоног унтахаасаа өмнө эсвэл сэтгэл хангалуун үр дүнд хүртэл орой бүр давтан хийнэ. Гадил бол байгалийн арьс чийгшүүлэгч бөгөөд A, B6, C витамин агуулдаг тул арьсны уян хатан байдлыг сайжруулж, чийгшүүлнэ.


Орц: Ургамлын тос

Хөлийг халуун бүлээн усаар угаана.

Зөөлөн алчуураар хөлийг хатаана.

Хөлийнхөө өсгий, болон хөлийг ургамлын тосоор сайтар тослоно.

Цэвэрхэн оймс өмсөөд, шөнийн турш тайлахгүй орхино.

Хүнсний ургамлын тос нь арьсанд амархан шингэдэг. Ихэнх ургамлын тос нь амин дэм A, D, E зэрэг витамин агуулдаг бөгөөд бүгд арьсыг шим тэжээлээр ханган, шинэ эсийг бий болгодог.