Засаг дарга томилох асуудал шийдэгдээгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэж байсан Д.Пүрэвдаваа өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгсөн. Тиймээс дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь 2 намын бүлэг оролцон, хуулийн дагуу хуралдаж,  олонхиороо шийдвэрээ гарган Засаг даргаар ажиллах хүнээ томилуулахаар өргөн барьвал батламжлахад бэлэн байна гэдгээ Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ.