НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өчигдөр хотын дарга баар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн  үйл ажиллагааг ирэх сарын 30-ны өдөр хүртэл зогсоох захирамж гаргасан билээ. 

Хотын даргын захирамжийг зөрчиж ажиллавал ААН-ийг 5 сая, иргэнийг 1 сая төгрөгөөр торгож, зөрчил нь давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг НМХГ-аас мэдээлэл хийхдээ дурдлаа. Хэрвээ хаалттай, нууц байдлаар арга хэмжээ зохион байгуулж байгаа нь тогтоогдвол тухайн салбарт дахиж үйл ажиллагаа явуулахааргүйгээр зогсооно гэлээ. Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтад цагийн хязгаарлалтыг оруулсан байгаа. Уг заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22:00 цаг хүртэл ажиллана.

Гэхдээ хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй, ариутгал ажлыг эрчимжүүлэхийг шаардана гэлээ.