УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүй учир 14:00 цаг хүртэл хойшлуулсан билээ. 

Гэвч одоогийн байдлаар тус байнгын хорооны ирц 22.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 19 гишүүнээс дөнгөж дөрөв нь л хурууны хээгээ уншуулаад байна.

Тус байнгын хороогоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараа нь УИХ-ын чуулганаар оруулах ёстой. Гэсэн ч ирц бүрдээгүй учир Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудал хүлээгдсээр байна.