УИХ-ын Хууль зүйн байнгын хороо яг одоо хаалттай хуралдаж байна.

Тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм.

Өөрөөр хэлбэл УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл юм.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхийг шаардсан жагсаал өнөөдөр болсонтой холбоотойгоор Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл өнөө орой хуралдсан. Ингэснээр Байнгын хороо, чуулган өнөөдөртөө багтаан тус хуулийг төслийг хэлэлцэн батлах зөвлөмж гаргасан.

Тиймээс уг асуудлаар хуралдаж буй Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаа хуралдуулж, хуулийн төслийг хэлэлцэн батлах юм.