Хууль бусаар тарвага агнах, Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв хамтарсан шалгалтыг Увс аймгийн Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг сумдад хийж байна. 

Шалгалтаар хууль бусаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эд, махыг худалдан авсан, тарвага агнахыг завдсан зэрэг зөрчлийг илрүүлж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.


Эх сурвалж: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар