Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг болон бусад албаныхан Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Хонгор сумын хоёрдугаар баг, Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт таван экскаватор байрлаж байсныг илрүүлж, хоёр экскаваторын компьютерийг хураан авчээ. Улмаар үйл ажиллагааг нь зогсоож Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн тус газарт байрлаж байсан найман иргэнийг албадан буулгажээ.

Дашрамд мэдээлэхэд, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт  он гарснаас хойш нийт таван иргэнд зургаан эрүүгийн хэрэг үүсгэж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлжээ.. Дээрх эрүүгийн хэргүүдийн 3 хэрэгт нийт 8,229,220 төгрөгийн байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээ гарч Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Үлдсэн 3 эрүүгийн хэрэгт шинжээч томилогдон байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.



Эх сурвалж: Дархан-Уул аймаг