Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан хэргийг өчигдөр илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар Монгол Улсын иргэн Т.Г нар нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

 Энэ үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулашгүй ажиллагаа явуулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.


ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭХЭД:

  1. Улсын хилээр нэвтрэхдээ бусдын дайвар ачаа барааг авахгүй байх, сэжигтэй үйлдлийн талаар эрх бүхий албан тушаалтанд шуурхай мэдэгдэх;
  2. Бусдын дайвар ачаа барааг авч улсын хил нэвтрэх тохиолдолд дотор нь юу байгааг сайтар шалгаж байх;
  3. Өөрт хадгалагдаж буй соёлын биет өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх тохиолдолд холбогдох хууль, журмыг мөрдөх шаардлагатай.

Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйл

“Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг

  1. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалынхаа байдлыг ашиглаж;

2.2.байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  1. Энэ гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хоёр зуун мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.